2:08 PM IPHONE гар утсаа алдах... | |
Apple компани гар утасны хулгайг багасгах зорилгоор Apple ID аараа өөрийн утсаа цоожлох боломжийг бий болгосон.Тэгвэл: Apple ID lock -той утсыг ашиглах боломжтой юуУтсаа алдсан хүн өөрийн Apple ID эрхээр iCloud.com руу нэвтэрч LOST төлөвт шилжүүлдэг ингэсэн тохиолдолд
Програм хангамжийн түвшинд Apple ID lock тайлах боломжтой юуҮүнийг тайлбарлахын тулд эхлээд iPhone-ны lock тайлагдах ажиллагааг тайлбарлах хэрэгтэй. Цоожлогдсон болон Бүтэн форматлагдсан (Restore хийгдсэн) iPhone асах үедээ цоожлогдсон төлөвтэй байдаг бөгөөд SIM -ны serial дугаар, IMEI дугаар, Apple ID болон нууц үг гэсэн 3-н зүйлийг Apple-н серверлүү илгээж үүний хариуд лицензийн мэдээлэл авдаг. Энэ лицензийн мэдээллээр утасны бүх програм хангамжийн ажиллагааны шифэрлэгдсэн файлууд тайлагдаж утас нээгддэг. Мөн дээрх зүйлс хийгдсэний дараа Apple-н сервер дээр IMEI бүртгэлийн хар жагсаалтаас IMEI дугаар хасагддаг. (Хар жагсаалтад байгаа утас аль ч оронд байсан сүлжээ орохгүй)
Одоогоор хакерууд програм хангамжийн түвшинд үүнийг хуурч зальдаж чадаагүй байгаа. Хэрэв утсан дээрх програмыг хакердаж чадлаа гэж бодоход
Мөн iPhone утасны хувьд iOS 5 хувилбарлуу буулгавал програм хангамжийн хувьд боломж бүрдэнэ. Гэвч downgrade буюу хувилбар буулгах боломж мөн адил боломжгүй. Олон олон хакерууд downgrade хийх гэж үзэж байгаа ч одоогоор ямар ч боломж олоогүй байна.
Тиймээс ID lock-той үед хууль бусаар ашиглах боломжгүй гэж ойлгож болно.
Монголоос алдагдсан утас ашиглах ямар ч боломжгүйХэрэв та утсаа алдсан бол харъяа Цагдаагийн байгууллагад очиж хайрцаг дээрх Serial дугаар, IMEI дугаарыг болон өөрийн утас болохыг гэрчлэх материалын хамт бүртгүүлнэ. Алдагдсан утсанд хийсэн өөр SIM-ны мэдээллийг Оператор компани цагдаагийн байгууллагад мэдээлснээр таны утас хэнд байгаа нь тодорхойлогдож олдох боломжтой. Энэ байдлаар утсаа олсон хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа болно. (Утас бүр сүлжээнд ашиглагдах үедээ SIM картны давтагдашгүй дугаар болон утасны IMEI -н хамт бүртгэгдэж ажилладаг) ID lock гарснаар ямар сайн муу тал гарсан бэ?Сайн тал нь
Муу тал
Утас худалдаж авах бол яах вэ?Та худалдаж авч буй iPhone утасныхаа Settings хэсгийн iCloud бүртгэлээс өмнөх хэрэглэгчийн Apple ID -г арилгах хэрэгтэй. Find Me функцыг унтраана. iPhoneIMEI.com сайтаар орж IMEI дугаар оруулж Find me асаалттай үгүйг давхар шалгах ёстой. Эсвэл бүрэн Restore хийж бүрэн нээж идэвхижүүлж үзэж байж худалдан авах ёстой. Эдгээр зүйлсээс цааргалахгүй хийх нь таны найдвартай худалдан авалтад хэрэгтэй. Утас олсон бол яах вэ?Ухаалаг гар утас, тэр дундаа iPhone олсон бол танд хоёр боломж бий
Утсаа алдсан тохиолдол яах вэ?
Таны утсан дээрх хувийн мэдээлэл бусдын гарт орвол илүү их хохиролтой учир та алдсан нөхцөлд доорх алхамуудыг хийгээрэй. Apple-н төхөөрөмж бол:
iCloud.com дээр Lost төлөвт шилжүүлэхЭнэ төлөвт шилжүүлснээр та төхөөрөмжөө тоон кодоор цоожлож (Эргэж олсон үед хийх нууц дугаар), дэлгэцэн дээр нь мэссэж гаргаж байршлыг нь тодорхойлно. Энэ нь iOS 6 болон түүнээс хойшхи хувилбар дээр боломжтой. Та iOS 5 дээр цоожлож болно. Гэхдээ байршлыг нь тодорхойлж чадахгүй. Утсаа цоожлож Lost /Алдагдсан/ төлөвт шилжүүлэхдээ
4. Дэлгэцэнд гарч ирэх зааврын дагуу үйлдлийг гүйцэтгээрэй:
Lost төлөвт байх үед таны төхөөрөмжийг байршлыг газрын зураг дээр ингэж харуулна. Lost төлөвийн зогсоох болон мэдээллийг өөрчлөх
| |
Category: СОНИН ХАЧИН | Views: 2427 | Added by: K-I-N-G | Rating: 5.0/1 |
Total comments: 0 | |
ОДДЫН АМЬДРАЛ [3] |
СОНИН ХАЧИН [6] |
ХИЧЭЭЛ [0] |
ҮЙЛ ЯВДАЛ [2] |
ДУУ ХӨГЖИМ [0] |
ЭРҮҮЛ МЭНД [2] |
DOWNLOAD [1] |
Кино ертөнц [1] |
АЙМШИГ [0] |
Та хайсан бүхнээ эндээс--->
Бидний хамтрагч хуудас