Эндээс та илүү ихийг үзэх болно. Хаанаас ч орох боломжтой Эх дэлхий... # #htmlcaption
Home » 2015 » May » 18 » Cэвхтэж толботохоос арьсаа хэрхэн хамгаалах вэ?
1:37 PM
Cэвхтэж толботохоос арьсаа хэрхэн хамгаалах вэ?

Зуны халуун нартай улиралд нүүрний арьс харлаж, сэвхтэх нь охид бүсгүйчүү­дийн сэтгэлийг зовоосон асуудлын нэг болдог. Зарим нь нүүрээ цайруулах гэж элдэв тос, ургам­лын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэснээс харшил өгөх нь бий. Мөн иллэг буруу хийс­нээс үрчийх зэр­гээр сөрөг нөлөө үзүүлэх нь элбэг. Арьсыг үрчлээтүүлж, бар­зайлган түлэх бүр аюултай. Тиймээс гэрийн нөхцөлд гар доорх материал ашиглан арьсаа хэрхэн цайруулах талаарх энгийн зөвлөгөөг хүргэе.
 
-Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчих.
-Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих.
-Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.
-Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавих хэрэгтэй. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй.
-Нэг хоолны халбага цөцгий, нимбэгийн шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчих.
-Иссэн таргаар маск тавих.
Эдгээр зөвөлгөөг долоо хоногт 2-3 удаа дагавал таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хам­гаа­лахын тулд өн­жөөд нэг удаа тэ­жээлийн то­соор массаж хийх хэрэг­тэй. Мөн сард нэг удаа сод­той юм уу, нимбэгтэй усаар нүү­рээ утаж зан­шаарай. Ганц гаднах гоо сай­хан­даа бус до­тоод гоо сайхандаа ч анхаарал хандуулс­наар таны арьс эрүүл амьсгалах болно. Үүний тулд бүс­гүй та долоо хо­ногт нэг удаа цагаан хоолын өдөртэй байж хэв­шээрэй. Мөн хоол идсэний дараа алим эсвэл лийр тогтмол идэж байх хэрэг­тэй бөгөөд өргөст хэмхийг өдрийн хоолон дээр байнга хэрэглэж заншаарай. Хоол унднаас гадна бүсгүй та хан­галттай сайн унтаж амарч сэт­гэл санаагаар өөдрөг явбал таны зүс царай гэрэлтэж, өнгө­лөг, сайхан харагдах болно.

...

Category: ЭРҮҮЛ МЭНД | Views: 549 | Added by: K-I-N-G | Rating: 0.0/0
Total comments: 0
">
Name / Login
Email
 

Нэвтрэх

Архив

Санал асуулга

Манай сайтыг үнэлвэл...

Харилцаа

Дагаарай :)

Цаг агаар

Үзүүлэлт

---> ZooBoX

Таныг хүндэтгэсэн ЗооБОКС

Зарын цэг

Та хайсан бүхнээ эндээс--->

Дэлгэрэнгүй...

Файсбүүк

Бидний хамтрагч хуудас

Дэлгэрэнгүй...