Эндээс та илүү ихийг үзэх болно. Хаанаас ч орох боломжтой Эх дэлхий... # #htmlcaption
Home » 2015 » May » 18 » Хүүхэд зогсоогоор хичээллэвэл илүү үр дүнтэй
1:33 PM
Хүүхэд зогсоогоор хичээллэвэл илүү үр дүнтэй

Бага насны хүүхэд ширээнийхээ ард суухаас гадна босоогоор хичээллэвэл илүү үр бүтээлтэй, эрүүл мэндэд тустай болохыг судлаачид өгүүлжээ. Тэд сурагчдад зогсоогоороо хичээллэх боломжтой өндөр ширээтэй байх нь зүйтэй гэж үзсэн байна. АНУ-ын Техас муж дахь A&M их сургуулийн Эрүүл мэндийн төвийн судлаачид 2-4 дүгээр ангийн 300 сурагчийг нэг жилийн турш ажигласны дүнд дээрх дүгнэлтээ гаргасан аж. Тэд хүүхдүүдийг хичээлдээ хэр идэвхтэй оролцож, хэчнээн асуултад хариулж, хэлэлцүүлэгт хэрхэн оролцож буйг тэмдэглэн ажиглажээ. Гэтэл тухайн үед зогсч байсан сурагчдын анхаарлын төвшин 12 хувиар илүү, хичээлийн явцад идэвхтэй байх хугацаа нь бусад сургагчтай харьцуулахад цаг тутамд долоо минутаар илүү байжээ. Судлаачид өмнө нь сурагчид зогсоогоор хичээллэх боломжтой өндөр ширээ, сандал нь таргалалтаас сэргийлэхэд тустай гэдгийг тогтоосон. Босоо ширээний ард хичээллэж буй сурагчийн бие махбодь ердийн ширээний ард сууж буй ангийнхнаасаа 15 хувиар илүү калори зарцуулж байсан гэнэ. Үүнээс гадна хүүхдийн хөдөлгөөний идэвх бага зэрэг нэмэгдэхэд танин мэдэх чадварт нь эергээр нөлөөлдгийг судлаачид өгүүлжээ.

Category: СОНИН ХАЧИН | Views: 105 | Added by: K-I-N-G | Rating: 0.0/0
Total comments: 0
Name / Login
Email
 

Нэвтрэх

Архив

Санал асуулга

Манай сайтыг үнэлвэл...

Харилцаа

Дагаарай :)

Цаг агаар

Үзүүлэлт

---> ZooBoX

Таныг хүндэтгэсэн ЗооБОКС

Зарын цэг

Та хайсан бүхнээ эндээс--->

Дэлгэрэнгүй...

Файсбүүк

Бидний хамтрагч хуудас

Дэлгэрэнгүй...