Эндээс та илүү ихийг үзэх болно. Хаанаас ч орох боломжтой Эх дэлхий... # #htmlcaption
Home » 2015 » May » 18 » IPHONE гар утсаа алдах...
2:08 PM
IPHONE гар утсаа алдах...

Apple компани гар утасны хулгайг багасгах зорилгоор Apple ID аараа өөрийн утсаа цоожлох боломжийг бий болгосон.Тэгвэл: 

Apple ID lock -той утсыг ашиглах боломжтой юу

Утсаа алдсан хүн өөрийн Apple ID эрхээр iCloud.com руу нэвтэрч LOST төлөвт шилжүүлдэг ингэсэн тохиолдолд

  • Үндсэн эх хавтанг бүхлээр нь өөр ямар нэг ID lock-гүй эвдэрхий бөгөөд яг адилхан маркийн утасны эх хавтангаар сольж байж ашиглах боломж бүрдэнэ. Энэ л цорын ганц боломж. Гэхдээ ID lock-гүй эвдэрхий ижилхэн утас олно гэдэг бараг боломжгүй зүйл юм. 
  • Програм хангамжийн түвшинд хакердаж iPOD болгох боломж зөвхөн iPhone 4 дээр л боломжтой. Үүнээс хойшхи хувилбарыг алдааг Apple техник хангамжийнх хувьд зассан учир боломжгүй
  • Хэрэв LOST төлөвт шилжээгүй зөвхөн нууц үгээ мартсан хэрэглэгчдийн хувьд 150$ оор албан бус эх сурвалжаар нээлгэх боломж байсан. Нээж байсан сайт нь Hackiphone Гэвч Apple мөн энэхүү ажиллагааг хаасан байгаа. Мөн ямар ч баталгаа байхгүй.  

Програм хангамжийн түвшинд Apple ID lock тайлах боломжтой юу

Үүнийг тайлбарлахын тулд эхлээд iPhone-ны lock тайлагдах ажиллагааг тайлбарлах хэрэгтэй. Цоожлогдсон болон Бүтэн форматлагдсан (Restore хийгдсэн) iPhone асах үедээ цоожлогдсон төлөвтэй байдаг бөгөөд SIM -ны serial дугаар, IMEI дугаар, Apple ID болон нууц үг гэсэн 3-н зүйлийг Apple-н серверлүү илгээж үүний хариуд лицензийн мэдээлэл авдаг. Энэ лицензийн мэдээллээр утасны бүх програм хангамжийн ажиллагааны шифэрлэгдсэн файлууд тайлагдаж утас нээгддэг. Мөн дээрх зүйлс хийгдсэний дараа Apple-н сервер дээр IMEI бүртгэлийн хар жагсаалтаас IMEI дугаар хасагддаг. (Хар жагсаалтад байгаа утас аль ч оронд байсан сүлжээ орохгүй)
 
Одоогоор хакерууд програм хангамжийн түвшинд үүнийг хуурч зальдаж чадаагүй байгаа. Хэрэв утсан дээрх програмыг хакердаж чадлаа гэж бодоход
  1. IMEI бүртгэлийн хар жагсаалтын баазаас IMEI дугаарыг гаргаж чадахгүй учир сүлжээгүй утас болж хувирна. 
  2. Apple цоорхойгоо даруй засаж сайжруулалт оруулахад буцаж цоожлогдсон төлөврүү шилжинэ. 
Мөн iPhone утасны хувьд iOS 5 хувилбарлуу буулгавал програм хангамжийн хувьд боломж бүрдэнэ. Гэвч downgrade буюу хувилбар буулгах боломж мөн адил боломжгүй. Олон олон хакерууд downgrade хийх гэж үзэж байгаа ч одоогоор ямар ч боломж олоогүй байна. 
 
Тиймээс ID lock-той үед хууль бусаар ашиглах боломжгүй гэж ойлгож болно.

Монголоос алдагдсан утас ашиглах ямар ч боломжгүй

Хэрэв та утсаа алдсан бол харъяа Цагдаагийн байгууллагад очиж хайрцаг дээрх Serial дугаар, IMEI дугаарыг болон өөрийн утас болохыг гэрчлэх материалын хамт бүртгүүлнэ. Алдагдсан утсанд хийсэн өөр SIM-ны мэдээллийг Оператор компани цагдаагийн байгууллагад мэдээлснээр таны утас хэнд байгаа нь тодорхойлогдож олдох боломжтой. Энэ байдлаар утсаа олсон хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа болно.

(Утас бүр сүлжээнд ашиглагдах үедээ SIM картны давтагдашгүй дугаар болон утасны IMEI -н хамт бүртгэгдэж ажилладаг) 

ID lock гарснаар ямар сайн муу тал гарсан бэ?

Сайн тал нь

  • Утасны хулгай маш бага хувьтай багассан ч эргэж олдох магадлал өссөн
  • Хулгайлагдсан утасныхаа мэдээллийг бусдад алдахгүй болсон
Муу тал
  • Залилангийн үйл ажиллагаа илүү олширсон. Apple ID lock-той утасны цоож гаргана гэж мөнгө луйвардах үйлдэл ихэссэн. ID lock гаргадаг програм хангамж хэмээн худлаа вирус тараах, сурталчилгаан дээр даруулж мөнгө олох байдал интернэтээр дүүрсэн. 
  • ID lockтой утсыг хямд үнэтэйгээр eBay болон бусад сайтаар зарж луйвардах байдал ихэссэн. 
  • Хүнээс утас худалдаж аваад хэвийн ашиглаж байгаад хувилбар ахиулах үед цоожлогдож ашиглаж чадахаа байж хохирсон хэрэглэгчдийн тоо ихэссэн. iOS 6 үйлдлийн системээс iOS 7 руу шилжих үед дийлэнхдээ тохиолддог. 

Утас худалдаж авах бол яах вэ?

Та худалдаж авч буй iPhone утасныхаа Settings хэсгийн iCloud бүртгэлээс өмнөх хэрэглэгчийн Apple ID -г арилгах хэрэгтэй. Find Me функцыг унтраана. iPhoneIMEI.com сайтаар орж IMEI дугаар оруулж Find me асаалттай үгүйг давхар шалгах ёстой. Эсвэл бүрэн Restore хийж бүрэн нээж идэвхижүүлж үзэж байж худалдан авах ёстой. Эдгээр зүйлсээс цааргалахгүй хийх нь таны найдвартай худалдан авалтад хэрэгтэй. 

Утас олсон бол яах вэ?

Ухаалаг гар утас, тэр дундаа iPhone олсон бол танд хоёр боломж бий

  • Та асааж ашиглахгүйгээр тэр чигээр нь сэлбэгэнд зарах (Ихдээ 50 мянган төгрөгөөр л зарна)
  • Эсвэл Lost төлөвт орсон утас бол дэлгэцэн дээрх холбоо барих мэдээллээр нь эзэнд эргүүлж өгч шагналаа авах. (Мэдээж хэрэг танд сэлбэгний үнэнээс дээгүүр үнэ төлнө). Энэхүү утасны эзэн л зөвхөн энэ утасны үнэ цэнийнх нь дагуу ашиглаж чадна гэдгийг бодох ёстой. 

Утсаа алдсан тохиолдол яах вэ?

  • Юуны түрүүнд Цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ. 
  • Хэрэв iPhone бол Та iCloud -р орж Lost төлөвт шилжүүлэх ёстой. Ингээд хамгийн чухал нь таны утсыг олсон хүнд уншигдэх мэссэж юм. Та тэрхүү мэссэж дээр заналхийлсэн, айлгаж сүрдүүлсэн зүйлс бичих хэрэггүй. Хэрэв тэгвэл таны утас сэлбэг болон замхарна гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс өөртэйгөө холбоо барих дугаар, өгөх шагнал урамшууллын хэмжээгээ бичнэ. Таны амласан шагнал хэтэрхий бага байвал сэлбэгнээс өгнө гэдгийг бодох хэрэгтэй. Мөн ёс зүйтэй байж таны утсыг өгөхөөр сэтгэл шулуудсан хүнийг цагдаа сэргийлэх хэмээн алгах хэрэггүй. Энэ нь цааш цаашдын ёс зүйд сөргөөр нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй. Алдсан ч бай, алга болгосон ч бай таны утас олон хүний гар дамжсан ч байж болно. 

Таны утсан дээрх хувийн мэдээлэл бусдын гарт орвол илүү их хохиролтой учир та алдсан нөхцөлд доорх алхамуудыг хийгээрэй.

Apple-н төхөөрөмж бол: 

 

iCloud.com дээр Lost төлөвт шилжүүлэх

Энэ төлөвт шилжүүлснээр та төхөөрөмжөө тоон кодоор цоожлож (Эргэж олсон үед хийх нууц дугаар), дэлгэцэн дээр нь мэссэж гаргаж байршлыг нь тодорхойлно. Энэ нь iOS 6 болон түүнээс хойшхи хувилбар дээр боломжтой.

Та iOS 5 дээр цоожлож болно. Гэхдээ байршлыг нь тодорхойлж чадахгүй.

Утсаа цоожлож Lost /Алдагдсан/ төлөвт шилжүүлэхдээ

  1. Дараах Энд дар! хаягаар орж Apple ID аараа нэвтэрч орно.

    Хэрэв та iCloud -н програмыг ашиглаж байгаа бол дээд хэсгээс Find My iPhone -г сонгож орно уу.

  2. All Devices дээр дараад өөрийн төхөөрөмжөө сонго.

  3. Lost Mode дээр дарна (iOS 6 болон түүнээс хойшхи хувилбар дээр), эсвэл Lock дар (iOS 5 дээр).

4.   Дэлгэцэнд гарч ирэх зааврын дагуу үйлдлийг гүйцэтгээрэй:

  • Хэрэв таны iOS төхөөрөмж тоон нууц кодтой бол төхөөрөмжийг цоожлоход тэр код хэрэглэгдэнэ.

  • Хэрэв танаас нууц код оруулна уу гэж асууж байгаа бол дараа нь утсаа олсон үедээ цоожыг тайлах кодоо оруулна уу/Мартахааргүй код/.

  • Хэрэв танаас утасны дугаар асууж байгаа бол тантай холбоо барих утасны дугаар оруулна уу. Тэрхүү дугаар алдсан утасны тань цоожлогдсон дэлгэц дээр харагдах болно..

  • Хэрэв танаас мэссэж оруулж гэж байгаа бол Таны утсыг олсон хүн тэрхүү мэссэжийг уншина гэж бодоод яаж холбоо барьж утсаа авах талаар болон бусад зүйлс бичнэ үү. Мэссэж нь таны утасны цоожтой дэлгэц дээр харагдана.

  • Хэрэв төхөөрөмж чинь online байвал амжилттай цоожлогдсон бөгөөд байршлыг тодорхойлж байна гэсэн үг. Баталгаажуулах и-мэйл таны AppleID-ны мэйлрүү илгээгдэнэ.

  • Хэрэв төхөөрөмж чинь offline байвал таны төхөөрөмж хараахан цоожлогдоогүй байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт интернэтэд холбогдох үед цоожлогдоно.

Lost төлөвт байх үед таны төхөөрөмжийг байршлыг газрын зураг дээр ингэж харуулна.

Lost төлөвийн зогсоох болон мэдээллийг өөрчлөх

  1. Дараах icloud.com/#find хаягаар орж Apple ID аар нэвтэрч орно.

  2. All Devices дээр дарж өөрийн төхөөрөмжөө сонгоно.

  3. Lost Mode дээр дарж мэдээллээ солих эсвэл Stop Lost Mode дээр дарж үүнийг зогсооно.

Category: СОНИН ХАЧИН | Views: 1830 | Added by: K-I-N-G | Rating: 5.0/1
Total comments: 0
Name / Login
Email
 

Нэвтрэх

Архив

Санал асуулга

Манай сайтыг үнэлвэл...

Харилцаа

Дагаарай :)

Цаг агаар

Үзүүлэлт

---> ZooBoX

Таныг хүндэтгэсэн ЗооБОКС

Зарын цэг

Та хайсан бүхнээ эндээс--->

Дэлгэрэнгүй...

Файсбүүк

Бидний хамтрагч хуудас

Дэлгэрэнгүй...